Нүүр/Төслүүд
Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ
Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын групп компанид Balanced Scorecard болон KPI үнэлгээний тогтолцоог нэвтрүүлсэн төсөл.
Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлсэн туршлага
Олон улсад туршигдсан аргачлалыг ашиглан Бизнесийн гүйцэтгэлийг удирдах нь
Манай харилцагч үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбартаа тэргүүлэгч, таван охин компанийн нэгдэл бүхий групп компани юм. Анх үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежментийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Ажилтны тоо : 50+
Байршил : Улаанбаатар, Монгол улс
Салбар : үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт
Тулгарсан сорилт
Бизнесийн өргөжин тэлж байгаа шинэ стратеги зорилгуудтай уялдан бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын үйл ажиллагааны процесс, аргачлалуудыг сайжруулах шаардлагатай болсон. Шинэ бизнесийн чиглэл, шинэ ажлын байрууд гэх мэтчилэн өөрчлөлт шинэчлэлттэй уялдуулан ажилтны гүйцэтгэлийг төлөвлөх, үнэлэх тогтолцоог шинээр төлөвлөн, сүүлийн үеийн арга аргачлалыг нэвтрүүлэн ашиглах хэрэгцээ бий болсон.
Шийдэл ба үр дүн
Бизнесийн шинэчлэгдсэн стратеги зорилгуудад тулгуурласан төлөвлөлт болон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо, KPI үнэлгээний туршигдсан аргачлалыг нэвтрүүлэх замаар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог шинэчиллээ.
Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн :
- Байгууллагын стратегид суурилсан гүйцэтгэлийн удирдлагын төлөвлөлт буюу Balanced Scorecard аргачлалаар байгууллагын түвшний үнэлгээний хуудсыг тодорхойлж гаргах
- Байгууллагын тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд алба нэгж бүрийн хариуцан ажиллах зорилтуудыг тодорхойлж, гүйцэтгэлийг үнэлэх үзүүлэлтүүд бүхий нэгжийн үнэлгээний хуудсыг боловсруулах
- Ажилтан, ажлын байр тус бүрээр байгууллагын тавьсан зорилт, хөгжилд оролцох нөлөөлөл, үүрэг хариуцлагад суурилан ажилтны үнэлгээний хуудсыг боловсруулах
- Байгууллагын хэмжээнд бизнесийн төлөвлөлт хийх, гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтээ сонгох, гүйцэтгэлээ хэмжих, хэлэлцэх, сайжруулах үйл ажиллагааны процессийг тодорхойлж, холбогдох журам бичиг баримтуудыг боловсруулах
Олон улсын KPI Institute-ийн хөгжүүлсэн KPI үнэлгээний аргачлалын дагуу энэхүү төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тухайн байгууллага болон салбарын онцлогт суурилсан, үр дүнтэй тогтолцоог бий болгож чадсанаар
- Oлон улсад ашиглагддаг шилдэг туршлагад суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бий болгож
- Aжилтан удирдлага хоорондын гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн ойлголт, нээлттэй харилцаа бий болж
- Байгууллагын гүйцэтгэл сайжирсан байна.
Our experience delivering performance management advisory
Managing business performance with an internationally proven methodology
Our client is a group company leading its real estate and investment sector, made up of five subsidiaries. It began in property sales and brokerage and now works steadily across research and analysis, development, investment, asset management services and non-banking financial services in the property sector.
Employees: 50+
Location: Ulaanbaatar, Mongolia
Sector: real estate and investment
The challenge
As the business expanded with new strategic goals, its business planning and performance management processes and methods needed improvement. In line with changes such as new lines of business and new roles, a need arose to plan the framework for planning and appraising employee performance afresh and to adopt current methodology.
The solution and the results
We renewed the organisation's performance appraisal framework by introducing planning and performance management built on its revised strategic goals, together with a proven KPI measurement methodology.
The following work was carried out within this project:
- Produce the organisation-level scorecard through strategy-based performance management planning using the Balanced Scorecard methodology
- Define the objectives each department is responsible for in delivering the organisation's objectives, and produce a departmental scorecard with the indicators that measure performance
- Produce an employee scorecard for each person and role, based on the organisation's objectives, their contribution to its development and their responsibilities
- Define the organisation-wide process for business planning, selecting key performance indicators, and measuring, discussing and improving performance, and produce the related procedures and documents
The project was delivered following the KPI measurement methodology developed by the international KPI Institute, and by establishing an effective framework grounded in the particular character of the organisation and its sector,
- A planning and performance management framework based on internationally used best practice was established
- A shared understanding of performance appraisal and open communication were established between employees and management
- Organisational performance has improved.