Үндсэн хэсэг рүү очих

Нүүр/Сургалт

Олон улсын гэрчилгээт мэргэжлийн сургалт

Могул Консалтинг Сервис нь Австралийн The KPI Institute-ийн Монгол дахь албан ёсны түнш байгууллагын хувьд гүйцэтгэлийн удирдлагын сургалтуудыг монгол хэл дээр зохион байгуулдаг.

Хөтөлбөрүүд

Манай сургалтууд

Certified KPI Professional нь гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалын тухай сургалт юм.

CERTIFIED OKR PROFESSIONAL сургалт

Энэхүү сургалт нь байгууллагадаа хэрхэн OKR аргачлалыг нэвтрүүлэх, үр дүнтэй ашиглах аргачлалыг зааж, KPI институтын хөгжүүлсэн Гүйцэтгэлийн удирдлага болон Зорилт тодорхойлох арга техникүүд, судалгааны ажлууд, шилдэг туршлага дээр суурилсан мэдлэгийг олгон, OKR үнэлгээний аргачлалын мэргэжилтэн болохыг баталгаажуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификат олгох юм.

CERTIFIED STRATEGY AND BUSINESS PLANNING PROFESSIONAL сургалт

Байгууллага урт хугацаанд амжилттай ажиллахын тулд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, түүнийгээ стратегийн болон үйл ажиллагааны түвшинд SMART зорилгууддаа буулган хэрэгжүүлдэг. Энэхүү сургалт нь түүнийг хэрхэн хийх аргачлалыг танилцуулах ба дотоод үйл ажиллагаандаа нийцсэн, оновчтой гүйцэтгэлд чиглүүлсэн стратегийг гаргахад туслана. Түүнээс гадна гадаад, дотоод орчны шинжилгээ хийх туршигдсан аргуудыг ашиглан хэрхэн хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчинд уян хатан, хурдтай дасан зохицох чадвартай стратегиудыг бүтээх, алба хэлтсүүдийн хувьд хэрхэн байгууллагын стратегийг дэмжсэн өөрийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах мэдлэгийг олгоно.

CERTIFIED EMPLOYEE PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL Сургалт

Энэхүү сургалт нь байгууллагад Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулах, хөгжүүлэх үндсэн түлхүүр ойлголтууд, түүнтэй холбоотой олон улсад туршигдсан практик арга, аргачлалуудын тухай мэдлэг олгох зорилготой. Сургалтанд оролцогчид гүйцэтгэлийн менежментийн чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг судлаж, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг хэрхэн бий болгох, байгууллага дээрээ хэрхэн нэвтрүүлж, ашиглах талаар суралцах болно.

KPI Masterclass сургалт

KPI Masterclass нь гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалын тухай сургалт юм.

KPI Essentials сургалт

KPI Essentials нь гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалын тухай сургалт юм.

Байгууллагын захиалгат сургалт

Сургалтыг танай байгууллагын онцлог, өгөгдөлд тохируулан захиалгаар зохион байгуулах боломжтой.