Үндсэн хэсэг рүү очих

Нүүр/Үйлчилгээ

Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ

Талентийн удирдлагаас цалин хөлсний бодлого, гүйцэтгэлийн удирдлага хүртэлх хүний нөөцийн цогц зөвлөх үйлчилгээ.

Талентийн удирдлагын зөвлөх үйлчилгээнүүд

Талент хөгжлийн зөвлөх үйлчилгээ

Байгууллагын стратеги зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадваруудаа олж тодорхойлох, бүрдүүлэх, үнэлэх, хөгжүүлэхтэй холбоотой ур чадварын удирдлагын тогтолцоог байгууллагад нэвтрүүлнэ.

Цалин хөлсний бодлого тодорхойлох зөвлөх үйлчилгээ

Цалин хөлсний бодлого нь ажилтны сэтгэл ханамжинд хамгийн ихээр нөлөөлдөг учир нэг талаас байгууллагын нөөцийг үр ашигтай удирдах, нөгөө талаас авъяаслаг ажилтнуудыг өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй ажиллахад дэмжсэн суурь цалин, хувьсан цалин, нэмэгдэл хөлс гэх мэт төрлүүдийг хамгийн оновчтой хувилбараар тогтоох нь чухал юм.

Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ

Гүйцэтгэлийн удирдлагын систем нь байгууллагын бүх төрлийн нөөц, процессуудаа стратеги зорилгодоо тулгуурлан удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах, сайжруулах үүрэгтэй.

Бид стратегид суурилсан Гүйцэтгэлийн удирдлагын системийг байгууллагын, алба нэгжийн болон ажилтны түвшинд нэвтрүүлж, үйл ажиллагааны тогтолцоог бий болгоно.

Гүйцэтгэлийн удирдлагын аудит

Байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд үнэлгээ хийж, шаардлагатай зөвлөмжүүдийг боловсруулна. Ингэхдээ бид олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэлийн удирдлагын системийн төлөвшлийг тодорхойлж, дараагийн шатанд хөгжүүлэхэд шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулдаг.

Гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг 5 бүлэгт үнэлнэ : Стратеги ба бизнес төлөвлөлт, Гүйцэтгэлийн үнэлгээ, Гүйцэтгэлийн удирдлага, Ажилтны гүйцэтгэлийн удирдлага болон Гүйцэтгэлийн соёл.

Хүний нөөцийн төлөвшлийн үнэлгээ

Хүний нөөцийн төлөвшлийн үнэлгээ нь байгууллагуудад өөрсдийн одоогийн чадавхийг үнэлж, хүний нөөцийн чиг үүрэгт төлөвшлийг сайжруулах, дараагийн хөгжлийн алхмуудыг тодорхойлоход тусалдаг.

Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ