Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ
МТ стратеги, системийн шаардлага тодорхойлолт, ERP нэвтрүүлэлтийн зөвлөгөө.
- IT стратегийн зөвлөх үйлчилгээ
- ПХ-ийн шаардлага тодорхойлох
- ERP системийн нэвтрүүлэлт
Нүүр/Үйлчилгээ
Бид байгууллагын стратегиас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаа хүртэлх бүх түвшинд ажиллаж, шийдлээ системд нь суулгаж өгдөг.
МТ стратеги, системийн шаардлага тодорхойлолт, ERP нэвтрүүлэлтийн зөвлөгөө.
Талент, ур чадвар, цалин хөлс болон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо.
Стратегид суурилсан KPI тогтолцоо, гүйцэтгэлийн удирдлагын аудит.
GreenERP-ийн санхүү, хүний нөөц, худалдан авалт, борлуулалтын модулиуд.
Хүний нөөцийн функц болон ажиллах хүчний аутсорсингийн цогц үйлчилгээ.
KPI Institute-ийн албан ёсны түнш байгууллагын сертификаттай сургалтууд.
"Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй" П.Дракер
Гүйцэтгэлээ үр дүнтэй удирдах нь байгууллагын стратегийн зорилтууд биелэх гол түлхүүр хүчин зүйл юм. Ажилтнууд болон нөөцүүдээ байгууллагын стратеги зорилтод уялдуулан албан болон албан бус процессоор удирдахад гүйцэтгэлийн удирдлагын систем тусладаг. Мөн асуудлыг урьдчилан илрүүлэх, гүйцэтгэлийн явцыг харуулах дашбоард ч мөн энэ системийн гол бүрэлдэхүүн юм.
Гүйцэтгэлээ амжилттай удирдаж чадаж байгаа байгууллагууд нь өрсөлдөх чадвар өндөртэй байдагийг General Electrics компанийн амжилтын туршлага харуулдаг. GE-ийн Гүйцэтгэх захирал асан Jack Welch-ийн хэрэгжүүлсэн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах үйл ажиллагаа нь ажилтнуудыг нэг зорилгод нэгтгэх буюу ажилтан бүрийн чадварыг хамгийн өндөр хэмжээнд гаргах зорилтдоо хүрч чадсан байдаг.
Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлага гэсэн ойлголтууд ихэвчлэн ойролцоо утгатай мэт сонсогддог ч тэд нэг нэгнийгээ нөхдөг, стратегийн хувьд ялгаатай, бие даасан үйл ажиллагаанууд юм. Гүйцэтгэлийн үнэлгээ нь “Бид тавьсан стратеги зорилтынхоо явцын гүйцэтгэлийг хэрхэн хянах вэ?” гэдэг асуултанд хариулдаг бол Гүйцэтгэлийн удирдлага нь “Бид тавьсан стратеги зорилтоо хэрхэн удирдах вэ?” гэсэн асуултанд хариулдаг. Ялгаа нь ердөө л энэ.
Гүйцэтгэлийг удирдах процесс нь удирдлагын багийг өдөр тутамдаа гүйцэтгэлийн үр дүнг ярилцаж хэлэлцэхийг шаарддаг. Удирдлагын баг үр дүн дээр хэлэлцэж, үр дүнг сайжруулах ямар нэг ажил төлөвлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болдог.
Гүйцэтгэлээ үнэлснээр бид өнөөгийн түвшингээ мэдэж авдаг бол үр дүнгээ хэлэлцэж ямар нэг үйлдэл хийснээрээ ирээдүйн үр дүнгээ сайжруулах чухал ач холбогдолтой. Энэ л Гүйцэтгэлийн удирдлагын системийн байгууллагад өгөх үнэ цэнэ гэж тодорхойлж болно.
"If you can't measure it, you can't manage it" — P. Drucker
Managing performance effectively is the key factor in achieving an organisation's strategic objectives. A performance management system helps to manage employees and resources through formal and informal processes aligned with those objectives. Detecting problems early and providing dashboards that show the course of performance are also central components of such a system.
General Electric's experience of success shows that organisations which manage performance well are highly competitive. The work carried out by GE's former CEO Jack Welch to improve organisational performance management achieved its aim of uniting employees behind a single goal and bringing out the highest level of each person's capability.
Performance measurement and performance management sound close in meaning but are complementary, strategically distinct and independent activities. Performance measurement answers the question "how do we monitor progress against the strategic objectives we set?", while performance management answers "how do we manage the strategic objectives we set?". That is the whole difference.
The process of managing performance requires the management team to discuss performance results as part of daily work. The team discusses the results and has to plan work or run projects that improve them.
Measuring performance tells us where we stand today; discussing the results and acting on them is what improves future results. That is the value a performance management system gives an organisation.


Гүйцэтгэлийн удирдлагын аудитын цар хүрээ
Гүйцэтгэлийг удирдахтай холбоотой байгууллагад ашиглагддаг баримт бичгүүд, үүнд дүрэм, журам, тайлан мэдээллүүд дээр шинжилгээ хийж үнэлгээ өгөх
Гүйцэтгэлийн удирдлагын процесст оролцдог түлхүүр оролцогчдоос судалгаа авах, бодит гүйцэтгэлийн ойлголт дээр суурилсан үнэлгээ хийх
Баримт болон ойлголтонд суурилсан үнэлгээний ялгаатай агуулга, зөрчилдөөнтэй баримтууд дээр оролцогч талуудтай ярилцага хийх замаар шалтгааныг тодорхойлох
The scope of a performance management audit
Analyse and appraise the documents the organisation uses in managing performance, including rules, procedures and reports
Survey the key participants in the performance management process and appraise on the basis of their real understanding of performance
Determine the causes by interviewing the parties involved about differences between the evidence-based and perception-based appraisals and about contradictory evidence


Бид Digital Works компанийн GreenERP системийн модулиудыг байгууллагын процесст нутагшуулан нэвтрүүлдэг.
Борлуулалтын сэжим бий болсон цагаас эхлэн, харилцагч бүтээгдэхүүн хүлээн авах хүртэлх туулах замыг автоматжуулж, борлуулалтын ажиллагааг илүү үр ашигтай болгодог технологийн дэвшилтэт шийдэл юм.
Aнхан шатны баримтын бүртгэлээс эхлэн, бүхий л бүртгэлийг системчлэн ерөнхий дэвтэрт дансны төлөвлөгөөний дагуу төвлөрүүлэн бүртгэж, НББОУС, СТОУС-ийн дагуу тайлан бэлдэх, удирдлагын шийдвэр гаргалтанд хэрэгтэй мэдээллээр хангах үйл ажиллагаануудыг нэг дор нэгтгэсэн систем юм.
Xүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
Байгууллагын бараа, үйлчилгээний шаардлагыг тодорхойлох, худалдан авалтын төлөвлөгөөг гаргахаас эхлээд бараа материалыг хадгалах, хянах бүхий л үйл ажиллагааг автоматжуулах, зардал, цаг хугацаа, механик ажлуудыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлдэг.
Таны бизнесийн эрх зүйн харилцаанд үүсэж болох эрсдэлийг бууруулах, итгэлцэл, шударга ёс, хариуцлагыг дэмжих соёлыг төлөвшүүлэхэд тань Green Contract системийг зориулан бүтээв.
Могул Консалтинг Сервис ХХК-ийн чадварлаг, шуурхай багтай хамтран Таван Богд Группийн салбар 17 компанид “Green HRM Хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн систем”-ийг нэвтрүүлэх төслийг 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Системийг зөвхөн нэвтрүүлээд зогсохгүй цаашдын ашиглалт, хөгжүүлэлт дээр хамтран ажиллах болсондоо баяртай байна. Богино хугацаанд үр дүнтэй хамран ажилласан нэвтрүүлэлтийн багийнхандаа баярлалаа.













Хүний нөөцийн бүхий л асуудлаа бидэнд даалган үндсэн бизнестээ төвлөрөх боломж.
Хүний нөөцийн бүхий л асуудлаа бидэнд даалган үндсэн бизнестээ төвлөрөх боломж
Манай компани харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн "Хүний нөөцийн функцын аутсорсинг" болон "Ажиллах хүчний аутсорсинг" гэсэн 2 төрлийн аутсорсинг үйлчилгээг үзүүлдэг.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ФУНКЦЫН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭ
Хэрэв танд дараах асуудал тулгарч байвал:
Hand the whole HR function to us and keep your attention on the core business
We provide two kinds of outsourcing service according to our clients' needs: HR function outsourcing and workforce outsourcing.
HR FUNCTION OUTSOURCING SERVICE
If you are facing the following problems:








Танай нөхцөл байдлыг сонсоод, хамгийн бодитой алхмыг санал болгоно.