
Ажилтнууд нь үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаас хамааран компанийн хувьд хамгийн том хөрөнгө эсвэл хамгийн том үүрэг хариуцлага болж болно. Үнэн хэрэгтээ, гүйцэтгэл муутай ажилласан ажилтнууд танай байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ажилтнууд юунаас болж гүйцэтгэл муутай ажилласан, тэднийг хэрхэн дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар судлаж мэдэх нь чухал.
Байгууллага урт хугацаанд үр ашигтай ажиллахад ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмж маш чухал нөлөөтэй. Гүйцэтгэл муутай ажилтнууд байгууллагын хувьд хэд хэдэн сөрөг нөлөөг үзүүлдэг :
- Бүтээмж буурах
- Ажлын чанар унах
- Ажилтан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа муудах
Ажилтан гүйцэтгэл муутай, бүтээмж багатай ажиллах ямар шалтгаанууд байдаг вэ?
Багийн гишүүний тань гүйцэтгэл муудаж, бүтээмж буурах олон шалтгаан байж болдог.
- Ур чадвар дутагдах
- Тодорхой бус хүлээлт
- Ажилдаа сэтгэл ханамжгүй байх
- Байгууллагын соёлд нийцэж чадахгүй байх
- Стресстэй ажлын орчин
- Сургалтын хөгжлийн хангалтгүй боломжууд
- Нөөцийн дутуу төлөвлөлт
- Хувийн шалтгаан гэх мэт
Тэгвэл гүйцэтгэл, бүтээмж муутай байгаа багийн гишүүнтэйгээ хэрхэн ажиллах вэ?
Гүйцэтгэл муутай байх нь бүх түвшний ажилчдын дунд түгээмэл тохиолддог бэрхшээл бөгөөд тохиолдол бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг. Эдгээр нөхцөл байдлыг тууштай арга барилаар хэрхэн зохицуулахаа мэдэх нь танай багийн бүтээмжийг саатуулахаас сэргийлж чадна.
- Асуудлыг тодорхойлох
- Уулзалт тхийж, түүний гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар ярилцах
- Ажилтны хүлээлтийг тодорхойлох
- Хамтдаа ажил сайжруулах төлөвлөгөө гаргах
- Тогтмол уулзаж, төлөвлөгөөний гүйцэтгэл дээрээ ярилцах
- Ололт амжилтыг магтан сайшаах
- Асуудал дээр нь дэмжлэг үзүүлэх
- Хэрэв гүйцэтгэл сайжрахгүй бол шаардлагатай шийдвэрийг гаргах
Хэдийгээр гүйцэтгэл муутай багийн гишүүдтэйгээ ганцаарчилж ажиллах нь ихээхэн цаг хугацаа шаарддаг хэдий ч тэдний хувьд багийнхныхаа тусламжтайгаар асуудлыг олж харах, хамтдаа сайжруулах нь ажилтны бүтээмж, карьер хөгжилд чухал нөлөөтэйгөөс гадна багийн бүтээмжийг өсгөхөд туслана.
Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Certified KPI Professional сургалт
Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ
Бид олон улсын аргачлалын дагуу байгууллагад стратегид суурилсан Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бий болгох зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөж бидэнд илгээнэ үү.
In brief
On raising employee performance. Depending on how they carry out their responsibilities, employees can be a company's greatest asset or its greatest liability, and poor performers can damage the organisation's operations.
The article lists the negative effects of poor performance — falling productivity, declining quality of work, and worsening relationships and cooperation between colleagues — and the reasons behind it: lack of skills, unclear expectations, dissatisfaction with the work, not fitting the organisational culture, a stressful working environment, insufficient training and development opportunities, poor resource planning and personal reasons. It closes with how to work with a team member whose performance and productivity have fallen.


