
Бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг “хамгаалах”-н тулд 53%-д нь хүчин төгөлдөр, хууль ёсны гэрээтэй байх ёстой гэж үздэг байна. Ихэвчлэн гэрээгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гэрээний хүчинтэй хугацаа, сунгах зэрэг үйл ажиллагаанд нийт ажлынхаа 70%-ийг зарцуулдаг болох нь нэгэнт бидний амьдрал дээр харагдсаар байсан.
"Green ERP нэгдсэн програм хангамжийн хөгжүүлэлтийн багийнхан энэхүү гар ажиллагааг автоматжуулах, бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор Green Contract гэрээний програмыг хөгжүүлэн гаргасан юм."
Системийн давуу талууд:
- Гэрээг боловсруулж баталгаажуулах ажлын урсгал тогтворжсон
- Гарын үсэг, нэмэлт засвар, сунгалт, стандарт, сануулга зэргийг нэг дороос удирддаг болсон.
- Гэрээний холбогдолтой тайлан тооцоонд зарцуулах хугацааг 70%- аар бууруулсан
- Гэрээний нууцлал илүү сайжирсан
- Байгууллагад нэгдсэн нэг гэрээний стандарт ашиглаж эхэлсэн
- Нийт 58 гэрээний төрөл, 38 бэлэн гэрээний формат оруулсан
Мобиком корпарацийн олон нийт хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг:
Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 12,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан маш их хэмжээний гэрээ үйлддэг.
Манай корпорацид үйл ажиллагаанд процессын сайжруулалт хийх үндсэн чиг үүрэгтэй алба байдаг. Уг алба нь гэрээний удирдлагын процесст анализ, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр маш их давхцал, үр ашиггүй үйл ажиллагаа байгааг тогтоож ямар нэгэн автоматжуулах систем шаардлагатай гэж тодорхойлсон. Үүний дараагаар Green Contract системийг байгууллагын бүх нэгжүүдэд суулгаж ашиглаж эхэлсэн.
Энэхүү томоохон өөрчлөлтийн дараа гэрээнд хяналт зөвшөөрөл авах, стандарт, форматыг нэгтгэж, хүн болгонд ойлгомжтой маш амар процесстой болсон. Өөрөөр хэлбэл мөнгөн зардлаас гадна цаг хугацаа, бүтээмж, нэгдмэл ойлголт гэх мэт чанарын үзүүлэлтүүд маш сайжирсан.
In brief
On Green Contract, a solution for overseeing every contract in one place. The article notes that business organisations consider 53% of their operations need a valid, legally sound contract for protection, and that organisations operating mainly through contracts spend 70% of their work on activities such as contract validity periods and renewals.
It reports that the Green ERP integrated software development team built the Green Contract application to automate this manual work and increase business trust, and lists the results: a settled workflow for drafting and approving contracts; signatures, amendments, renewals, standards and reminders all managed in one place; a 70% reduction in the time spent on contract-related reporting; improved contract confidentiality; and a single contract standard used across the organisation. It closes with comment from E. Chinzorig, director of the public and partner relations department at Mobicom Corporation.


