
Бүтээмжийн өсөлт
Байгууллага бүр юунд тэмүүлдэг вэ? Хэрэглэгчийн сэтгэл ханамж магадгүй хамгийн чухал ашиг тус байж болох л юм. Гэвч бүтээмжийн өсөлт бол дижитал шилжилтийн нэг чухал арга зам билээ. Гар ажиллагаа нь процессийг удаашруулдаг зэрэг шүүмжлэл дагуулдаг учраас байгууллагууд гар ажиллагаагаар хийгддэг бизнесийн процессоос татгалзаад байна. Уг процесиийг цахим шийдлээр хялбарчилах үед илүү хурдан ажлын урсгал бий болдог нь нотлогдсон бөгөөд бүтээмжийн тасралтгүй өсөлтийг хангасаар байна.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь бүхий л байгууллагын хувьд хамгийн чухал, тэргүүн эгнээний хүчин зүйл билээ. Энэ ч утгаараа байгууллагын амжилтыг хэмжих хэмжүүр бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин ба аль хүчин зүйл хэрэглэгчийн сэтгэл ханамжид хамгийн их нөлөөлж буйгаар тодорхойлдог. Дижитал шилжилтийн түвшин өндөртэй байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин өндөртэй байдаг ба шууд хамааралтай юм.
Оновчтой шийдвэр гаргалт
Бизнесийг эн тэргүүний зорилгодоо хүрэхэд юу тусалдаг вэ? Энэ бол сайн төлөвлөгдсөн дата юм. Сайн төлөвлөгдсөн датаны тусламжтайгаар амжилтын түвшин, брэндийн дасан зохицол зэрэг түлхүүр үзүүлэлтүүдийг харуулж болно. Эдгээр бүх үзүүлэлтүүд нь шийдвэр гаргагчид урт хугацаанд байгууллагын зорилгыг хангахуйц сонголт хийхэд нь тусалдаг. Түүнчлэн байгууллагыг амжилтруу хөтөлдөг байна.
Өсөн нэмэгдэх ашигт ажиллагаа
Дижитал шилжилт болон байгууллагын оны эцсийн ашигт ажиллагааны түвшин хоёр нь хоорондоо төгс хамааралтай. Энэ нь байгууллагад илүү өндөр ашиг, ажилтнуудын эерэг мотиваци, хэрэглэчдийн брэндэд итгэх итгэлийг бий болгодог байна. Ашигт ажиллагаа өсөлттэй байх үед бизнес процессийн бүтээмжийг өсгөх талаар илүү их шийдвэр гаргах нь бий. Ингэснээр хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Зах зээлд эзлэх хувийн өсөлт
Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нутагшуулахдаа зорилтот зах зээлээ сегментчилэх нь чухал. Бүтээмжийг өсгөж, оновчтой шийдвэр гаргалт хийж зах зээлийн нэвтрэлтийн процессийг үр дүнтэй болдгодог бөгөөд үнэнч хэрэглэгчийг бий болгоход тусалдаг. Мөн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд ашигт ажиллагаа болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн өсөлт шаардлагатай болдог.
In brief
On the five most valuable benefits of digital transformation. The article asks what every organisation aspires to — customer satisfaction may be the most important benefit — and identifies productivity growth as one important route, noting that organisations are abandoning manual business processes because manual work slows processes down, and that simplifying such a process with a digital solution produces faster work.
Customer satisfaction is treated as the foremost factor for any organisation, the measure of its success being the level of customer satisfaction and which factors most affect it; organisations with a high level of digital transformation have high customer satisfaction, and the two are directly related. On what helps a business reach its primary goals, the answer given is well-planned data, which can show key indicators such as the success rate and brand adaptation and helps decision-makers choose in ways that serve the organisation's long-term goals. Finally, digital transformation and year-end profitability are described as perfectly correlated, producing higher profit, positive employee motivation and customer trust in the brand — and as profitability grows, more decisions are made about raising business process productivity, which matters for improving customer service.


