
Amazon компани өөрийн аппликэйшндээ StyleSnap нэртэй, хиймэл оюунд суурилсан шинэ үйлчилгээг өнгөрсөн оны 6-р сард танилцуулсан билээ. Энэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгч өөрийн сонирхсон хувцасны загварыг сэтгүүл, вэбсайтнаас авсан зургаар Amazon апп руу оруулснаар түүнтэй төстэй загварын бүтээгдэхүүнийг Amazon санал болгох юм.
Энэхүү StyleSnap үйлчилгээ нь computer vision технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн оруулсан гэрэл зурагнаас хувцасыг салгаж тодорхойлоод deep learning технологийн тусламжтайгаар тухайн хувцасны төрлийг тодорхойлж, ижил төстэй хувцсыг Amazon-ийн бүтээгдэхүүний сангаас хайж олон хэрэглэгчид санал болгодог юм.

Хувцас загварын моделиуд, сошиал нөлөөлөгчидийн гэрэл зургууд урьдчилан таамаглахын аргагүй, янз бүрийн байршилд, янз бүрийн байрлалаар зогсч, сууж, хэвтэж авахуулсан байдаг. Жишээ нь нэг нь далайн эрэгт наран шарлагын газар хэвтэж авахуулсан байхад нөгөө нь гудамжинд кофе бариад зогсч байгаа гэх мэт тодорхойлох аргагүй байдаг тул тухайн хүний өмссөн хувцсыг ялгаж харахын тулд computer vision технологиийг ашигладаг байна.
Deep learning гэдэг нь хиймэл оюунд суурилсан, machine learning технологийн нэг төрөл ба хүний тархины үйл ажиллагааг дуурайлган бүтээсэн гэж үздэг. Жишээ нь бид олон төрлийн даашинзны зураг оруулбал даашинзнуудын ялгааг тодорхойлж харуулах чадвартай юм. Ингэснээр таны оруулсан гэрэл зурагнаас моделийн өмссөн хувцсыг салгаж тодорхойлоод, түүний онцлог шинж чанаруудыг тодорхойлж, ижил төстэй бүтээгдэхүүнийг хайж олж харуулдаг байх нь.
StyleSnap үйлчилгээ хэрэглэгчид фэйшн зургийг худалдан авалтын сагс руу хөрвүүлж туслах зуур сошиал сүлжээний фэйшн нөлөөлөгчдөд сүлжээгээ өргөтгөх боломжийг нээж өгч байна. Amazon Influencer Program буюу Amazon-ийн сошиал нөлөөлөгчдөд зориулсан хөтөлбөрт оролцсоноор тухайн нөлөөлөгчийн сурталчилсан загвар худалдаалагдах тутамд тэд нэмэлт орлого олох боломжтой болжээ.

Дижитал хувьсал бизнесийн бүхий л салбарт нөлөөлж, уламжлалт бизнесийн загвар, зах зээлийн өрсөлдөөнийг шинэчлэсээр байна.
In brief
On Amazon's AI-driven service transforming the fashion sector. Amazon introduced StyleSnap, an artificial-intelligence service in its app, in June of the previous year: a user submits an image of a clothing style that interests them, taken from a magazine or website, and Amazon suggests similar products.
The article explains that StyleSnap uses computer vision to separate and identify the clothing in the submitted photograph, then deep learning to determine the type of garment and search Amazon's product catalogue for similar items to offer the user. It notes the difficulty of the task, since fashion models and social media influencers photograph themselves in unpredictable places and positions — one lying on a beach, another standing on the street with a coffee — so computer vision is needed to pick out what the person is wearing. It closes by explaining deep learning as a form of machine learning within artificial intelligence that is regarded as imitating the workings of the human brain: given many photographs of dresses, it can distinguish between them, and so it separates and identifies the garment worn by the model in the submitted photograph, determines its characteristics and finds similar products.


