
Өнөөдөр бизнесийн ертөнцөд 2 төрлийн компаниуд байна : дижитал эрин үед байгуулагдсан “дижитал төрмөл бизнес” болон түүнээс өмнө үед үүсгэн байгуулагдсан “уламжлалт бизнес”.
Уламжлалт бизнесүүдийн хувьд дижитал ертөнцөд шилжихэд айдас байдаг, учир нь дижитал төрмөл бизнесүүд дөнгөж стартап учраас өөрчлөлт хийхэд хурдан, хялбар, зардал багатай, цөөн ажилтантай, эрсдэл багатай. Гэхдээ энэ ойлголт буруу гэдгийг батлахын тулд Gartner 20 гаруй жилийн түүхтэй Amazon, 60 мянга гаруй ажилтантай Google-ийн жишээг дурддаг.
Дижитал компаниудтай өрсөлдөхийн тулд уламжлалт компаниуд бүрэн дижитал модел руу шилжиж чадахгүй ч инновацлаг байхаас өөр сонголт байхгүй. Харин түүнд туслах 3 зөвлөгөөг энд танилцуулж байна.
ДИЖИТАЛ КОМПАНИУДААС СУРАЛЦ
Уламжлалт бизнесүүд шинэхэн гарч ирсэн дижитал өрсөлдөгчдөөсөө ямар технологийг ашиглан өөрчлөлт хийж болох туршлагыг суралцах хэрэгтэй. Өрсөлдөгчдөөсөө болон бусад бизнесүүдээс дижитал шилжилтийн туршлагыг судлах, тэдний сайн туршлагыг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой эхлэл болно. Энэ нь өндөр эрсдэлгүйгээр тодорхой хэмжээний амжилттай алхам хийхэд туслана.
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, СУЛ ТАЛАА НӨХ
Дижитал шилжилт хийхийг хүсч байгаа ч шууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал болгож чадахгүй байгаа, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа үед технологийн зөвлөх компанитай хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт болно.
Дижитал өрсөлдөөнд амжилттай байх гол зүйл бол хэрэглэгчид хэдийнэ дижитал ертөнцөд худалдан авалт хийгээд сурчихсан байдаг тул тэдний хэрэгцээ шаардлагад нийцэж, зохицож ажиллах хэрэгтэй. Тийм учраас дижитал шилжилтийг хийх хэрэгтэй болдог.
Дижитал шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажилласнаар дижитал бизнес болоход шаардлагатай дижитал зөрүүг тодорхойлох, түүнийгээ нөхөхөд туслах юм.
ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ АШИГЛА, ДАТАТАЙГАА АЖИЛЛА
Harvard Business Review-ийн тодорхойлсноор тэргүүлэх дижитал компаниуд бизнесийн олон арга барилыг ашигладаг ч тэдний хувьд дата болон дата шинжилгээ нь амжилтын түлхүүр элемент байдаг гэжээ.
Өөрийн харилцагчдын тухай дата мэдээллийг цуглуулснаар тэдний дижитал зан төлөвийг илүү сайн ойлгож, илүү оновчтой таамаглал, шийдвэр гаргалтуудыг хийх болно.
Түүнээс гадна датагаа ашиглан бизнесийнхээ эрүүл мэндийг оношлох чухал ач холбогдол байдаг. Harvard Business Review-ийн хэлж байгаагаар тэргүүлэх дижитал компаниудын эрэлтын таамаглал дээр суурилсан үйлдвэрлэл үйл ажиллагааны таамаглал нь уламжлалт бизнесээс 1.5 дахин их амжилттай болох магадлалтай байдаг байна. Технологийн ачаар энэ төрлийн датанд суурилсан оновчтой шийдвэр гаргалтуудыг хийх боломжтой болсон байна.
In brief
On how traditional businesses can compete with digital natives. There are two kinds of company in today's business world: digital natives founded in the digital era and traditional businesses founded before it.
Traditional businesses fear moving into the digital world on the reasoning that digital natives are start-ups and can therefore change quickly, easily, cheaply, with few staff and little risk. The article cites Gartner's counter-examples of Amazon, with more than 20 years of history, and Google, with more than 60,000 employees, to show that this understanding is mistaken. It argues that traditional companies cannot fully shift to a digital model but have no option other than to be innovative, and offers three recommendations to help — beginning with learning from their newly arrived digital competitors which technologies can be used to make change, and studying the digital transformation experience of competitors and other businesses and adopting their good practice, which is the soundest starting point and allows real progress without high risk.
Source: Gartner


