
Хүний нөөцийн менежмент нь байгууллагуудын хувьд дэмжигч функц байхаа больж, байгууллагын стратеги зорилгодоо хүрэх чухал хүчин зүйл болж байна. Менежментийн шинжлэх ухааны анхаарлын төвд байж, байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх олон төрлийн хүнийн нөөцийн удирдлагын боломжууд бий болсоор байна.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, бизнест үзүүлж буй өөрчлөлтүүд ч мөн хүний нөөцийн удирдлагын арга барилд өөрчлөлтүүдийг авчирч, хүнээ удирдах арга барил нь илүү байгууллагын гүйцэтгэлийг хурдасгах стратегийн чухал шийдвэр гаргалтуудыг хийх чухал хэсэг болоод байна.
Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол HR tech буюу хүний нөөцийн технологи юм. HR технологиуд үйл ажиллагааг автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Үүнд ажилтнуудын цалин урамшуулал бодох, ур чадварыг хөгжүүлэх, удирдах, ажиллах хүчний шинжилгээ, гүйцэтгэлийн удирдлага болон өдөр тутмын хөдөлмөрийн харилцааны ажиллагаануудыг автоматжуулж байна.
Сүүлийн жилүүдэд энэ салбар ихээхэн хурдтай хөгжиж, олон төрлийн технологиуд бий болжээ.
Тэдний хамгийн эхний шийдэх асуудал бол цаасанд суурилсан процессуудыг автоматжуулах байсан ба Хүний нөөцийн алба хэлтсийн ажилтнуудын мэдээллийг хадгалах, бүртгэх, сургах, ярилцага авах, гүйцэтгэлийг үнэлэх гэх мэт ажлуудын аргачлалыг өөрчилсөөр байна. Технологи бидэнд нийт ажилтнуудын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, бүтэн зургаар нь харах боломжийг бий болгож байна.
Технологийн тусламжтайгаар хамгийн ихээр өөрчлөгдөж, үр дүн нэмэгдсэн дараах онцлох хүний нөөцийн процессууд байна, үүнд :
- Сонгон шалгаруулалт – Хүний нөөцийн технологи ажилтан ажил олгогч аль алиных нь цаг хугацааг хэмнэсэн
- Мэдээллийн зохион байгуулалт, нууцлалт – чухал бичиг баримтуудыг дижиталжуулснаас маш их хугацаа, хөдөлмөрийг хэмнэсэн
- Гүйцэтгэлийн үнэлгээ – Хүний нөөцийн технологийн тусламжтайгаар нийт ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх процесс хялбар хурдан хийгдэх боломжтой болж, нэгдсэн мэдээллээс дүгнэлт хийх боломжийг сайжруулсан
- Цалин бодолт – ажилтан ажил олгогч аль аль талаасаа цалин бодолтыг нээлттэй, оновчтой болгож өгсөн
- Сургалт хөгжил – Хүний нөөцийн технологийн дэвшлийн нэг тод жишээ бол сургалт хөгжлийн онлайн платформуудын хөгжлийг хэлж болно. Байгууллагуудын сургалтын бодлого онлайнаар, нэгдсэн платформ дээр явагдах боломжтой болж, байгууллагын хувьд маш их зардал хэмнэж байна
Oxford Economics-ийн судалгаагаар Хүний нөөцийн менежерүүдийн 80% нь шинэ технологийг ажилдаа нэвтрүүлж, ажилтнуудынхаа мэдээлэл дээр анализ хийх, гүйцэтгэлийг сайжруулах сонирхолтой байна гэж харагдсан байна. Тиймдээ ч хүний нөөцийн мэргэжилтнүүдэд шаардлагатай ур чадваруудын жагсаалтанд дижитал ур чадвар нэмэгдэж байгаа билээ.
In brief
On HR technology as an accelerator of organisational performance. Human resource management has ceased to be a support function and become an important factor in reaching an organisation's strategic goals, with management science paying it close attention and many new HR management possibilities emerging that bear on organisational performance.
The rapid development of information technology and the changes it brings to business have also changed HR practice, making the way people are managed an important part of the strategic decisions that accelerate organisational performance. HR technology plays the central role here, automating activity and raising productivity — calculating pay and rewards, developing and managing skills, workforce analytics, performance management and daily employment administration. The article notes how fast the field has grown and the range of technologies now available, covering recruitment (saving time for candidate and employer alike), information organisation and confidentiality (digitising important documents saves considerable time and labour) and performance appraisal.


