
Сүүлийн үед цахим шилжилт, цахим технологи гэдэг сэдвүүд ихээхэн яригддаг боллоо. Байгууллагын хөгжилд цахим технологийн ач холбогдол өсөн нэмэгдэхийн хирээр цахим шилжилт хийх шаардлага бүх л байгууллагад тулгарч байна. Харин энэ өөрчлөлт, шилжилтийг хийж гүйцэтгэгч нь хүмүүс буюу ажилтнууд бөгөөд тэдний дижитал ур чадварын түвшин энэ томоохон шилжилтийн чухал хүчин зүйлд тооцогддог.
Энэ нь зөвхөн Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хувьд биш бүх л ажлын байран дээр яригдаж байна. Жишээ нь зайнаас ажиллах үед ашиглагдаж байгаа хамтын ажиллагааны програм, хэрэгслүүдийг ашиглаж сурах, зайнаас ажлаа тайлагнах тоон мэдээллийг хэрхэн зураглаж харуулах уу, хэрхэн дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргалт хийх үү гэх мэт бүх түвшний бүх төрлийн ажлын байранд цахим технологийг ашиглан ажиллах хэрэгцээ гарч ирж байна.
Цахим ур чадвар гэж юу вэ?
Корнеллийн их сургуулийн тодорхойлсоноор “Цахим ур чадвар гэдэг нь мэдээллийн технологи болон интернэтийг ашиглан контент мэдээлэл хайх, үнэлэх, үүсгэх, дүн шинжилгээ хийх, бусадтай хуваалцах ур чадварыг хэлнэ. Энэхүү тодорхойлолтын дагуу цахим ур чадвар нь цахим технологийг өдөр тутмын ажилдаа ашиглахтай холбоотой бүх төрлийн ур чадвар юм. Candy Crush дээр өөрийн оноог олж мэдэх чадвараас эхлээд програмчлалын код бичих хүртэл бүх чадварыг цахим ур чадвар гэж тооцдог.
Яагаад цахим ур чадварууд чухал байна вэ?
Имэйл бичих, хариулах, MS Sharepoint, Google Drive гэх мэт байгууллагын дундын мэдээллийн санд хандах, ажлын хэрэгцээт үүлэн технологиудыг ашиглах гэх мэт ур чадварууд нь орчин үеийн ажлын байрнуудад зайлшгүй тавигдаж байгаа ур чадварт тооцогдож байна.
Цахим ур чадварын зөрүүтэй байдлаас бол ажилтан өдөрт 2 цагийг бүтээмжгүйгээр өнгөрүүлдэг, энэ жилдээ 500 ажлын цаг үр ашиггүй зарцуулагддаг гэсэн судалгаа байдаг. Тийм учраас байгууллагууд цахим ур чадварын зөрүүг багасгахын тулд ажилтнуудын хувийн хөгжлийн хөтөлбөр дээр энэ чиглэлийн төлөвлөгөөнүүдийг тусгаж байна. Цахим ур чадварын сургалт хөгжлийн бодлоготой холбоотой гарч байгаа хамгийн том сорил нь цахим технологийн хурдтай өөрчлөгдөж байна. Deloitte-ийн хийсэн судалгаагаар цахим ур чадварууд дундажаар 2,5 жил тутам хоцрогдож байна. Ур чадварыг бид тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай болж байна.
Хамгийн чухал цахим ур чадварууд
Бичиг баримт боловсруулах, хуваалцах, удирдах : цахим бичиг баримтуудыг боловсруулах, баг дундаа хуваалцах, хамтран ажиллах нь одоогийн ажлын орчинд зайлшгүй шаардлагатай ур чадвар болж байна. Энэ чадварыг эзэмшээгүйгээс болж цаг хугацаа алдах, харилцааны алдаа гарах гэх мэт бизнесийн үр дүнд нөлөөлөх сөрөг үр дагаврууд гардаг.
Цахим ёс зүй : онлайн харилцааны орчинд хийж болох, болохгүй зүйлсийг илэрхийлсэн ёс зүйн дүрэм.
Хайлт, судалгаа хийх чадвар : интернэт ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд, үр дүнтэй хайлт хийх, судлагаа хийх чадвар нь ихэнхи ажлын байранд шаардагдах чухал ур чадвар
Аюулгүй байдал, нууцлал : цахим орчинд ажиллаж байгаа ажилтан бүр байгууллагаа төлөөлөн онлайн орчинд мэдээлэл үйлдвэрлэж байдаг. Тийм ч учраас мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн мэдээллийн нууцлалтай холбоотой ойлголтуудыг мэддэг, хэрэгжүүлж чаддаг байх нь чухал.
Эдгээрээс гадна ажлын байрны онцог, ажилтны түвшнээс хамааран Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хийх, өгөгдлийг цахим технологи ашиглан дүрслэх, төслийн цахим удирдлага, цахим маркетинг гэх мэт ур чадварууд орчин цагийн бизнест зайлшгүй шаардагдаж байна.
In brief
On the importance of digital skills in the modern workplace. As the value of digital technology to organisational development grows, every organisation faces the need to transform digitally — and since it is people who carry out that change, their level of digital skill is a critical factor.
The article stresses this applies not only to IT specialists but to every workplace: learning the collaboration tools used in remote work, presenting data when reporting remotely, and analysing it to make sound decisions. It quotes Cornell University's definition of digital skills as the ability to use information technology and the internet to find, evaluate, create, analyse and share content — a definition covering every kind of skill involved in using digital technology in daily work. It then explains why these skills matter, noting that writing and answering email, using shared organisational repositories such as MS SharePoint and Google Drive, and using the cloud technologies work requires are now treated as essential, before setting out the most important digital skills.
Source: Cornell University


