
Сүүлийн үеийн бүх л судалгаагаар цар тахлын дараа ч хүмүүс зайнаас буюу гэрээс ажиллах загвар үргэлжилсээр байх болно гэдгийг харуулж байна. Гэхдээ судалгааны үр дүнг илүү нарийвчлан харах юм бол хүмүүс бүтэн цагаар гэрээсээ ажиллах биш холимог буюу гэрээсээ болон оффисоос ажиллах Хайбрид ажиллах загварыг илүүд үзэж байгаа нь харагдаж байна. Уулзалт шаардлагатай, хамтын ажиллагаа шаардсан ажлуудыг оффисоос гүйцэтгээд бусад ажлыг гэрээсээ хийх нь ихэнх судалгаанд оролцогчдын сонголтын шалтгаан юм.
Үүний шалтгаан нь янз бүр, жишээ нь гэр бүл, хоббиндоо илүү их цаг зарцуулах, гэрээсээ илүү бүтээмжтэй ажиллах, болон ажил руу ирж очих цаг хугацаа, зардлаа хэмнэх гэх мэт.
Цар тахлаас шалтгаалан ажилтнууд гэрээсээ ажиллаж эхлснээр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд олон бэрхшээлүүд тулгарч байна. Хүний нөөцийн удирдлагад олон шинэчлэлтүүдийг хийх шаардлагатай болж байна.
Зарим хүмүүс гэрээсээ, зарим нь оффисоос ажилласнаар хоёр ялгаатай түвшний ажиллах хүчнийг бий болгох эрсдэлтэй байна. Ажилтнуудын хоорондох харилцаа холбоо, мэдээллийн солилцоо болон ажилтны байгууллагадаа сэтгэлтэй байдал гэх мэт олон хүний нөөцийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт орохоор байна.
Ажилтны амьдралын мөчлөг тус бүрт хайбрид ажиллах хэв маягаас хамаарсан хүндрэлүүд гарч байна, шинэ ажилтан авах, чиглүүлэх сургах, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, аз жаргалтай, сэтгэлтэй байх гэх мэт.
Хайбрид ажиллах хэв маягийг амжилттай нэвтрүүлэхэд зөв оновчтой технологийн шийдлийг сонгон, ажилтнуудад зааж сургах, шинэ харилцааны зарчмуудыг нэвтрүүлэх гээд чухал асуудлуудыг тооцох шаардлагатай.
Хайбридаар ажиллахад шинэ журам, процедур шаардлагатай болж байна. Энэ зөвхөн уян хатан ажиллах журам хязгаарлагдахгүй, шинэ ажиллах хэв маягтай холбоотой гүйцэтгэл, зардал, IT, томилолт гээд бүхий л асуудлыг урьдчилан тооцоолж тусгах шаардлагатай болж байна.
Хайбридаар ажилласнаар бид ажилтнуудыг ажлын байран дээрээ ажлын цагтаа байснаар нь гүйцэтгэлийг нь үнэлэх боломжгүй болж байна. Харин тэдний ажлын үр дүн, байгууллагад оруулж буй үнэ цэнээр нь гүйцэтгэлийг үнэлэх шаардлагатай болохыг харуулж байна.
Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд KPI МАСТЕРКЛАСС сургалтыг санал болгож байна.
Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

In brief
On the hybrid working model and the challenges it creates for HR. Recent research indicates that remote and home working will continue after the pandemic, but a closer reading shows people prefer a hybrid model — a mix of home and office — rather than working from home full time, with work that needs meetings and collaboration done in the office.
The reasons given vary: more time for family and hobbies, being more productive at home, and saving the time and cost of commuting. The article notes that as employees began working from home, HR specialists have faced many difficulties and HR management needs considerable renewal. With some people at home and some in the office there is a risk of creating two different tiers of workforce, and many HR indicators — communication between employees, information sharing and employees' attachment to the organisation — are set to change.


