
Гүйцэтгэлийн удирдлагын процесст тайлагнал бол хамгийн чухал хэсэг байдаг. Ихэнх менежерүүд оны эцэст гүйцэтгэлийн тайлангаа гаргах гэж олон цагаар суудаг, гэхдээ энэ нь гүйцэтгэлийг сайжруулахад тийм ч ач холбогдолтой биш. Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан бол явцын гүйцэтгэлийг тухай бүрт нь харж, ажлаа сайжруулах зорилготой. Тийм ч учраас нэг удаа олон цагаар сууж гаргах биш тасралтгүй шинэчлэгдэж, байнга хянаж явах ёстой хамгийн чухал ажил юм.
Тайлан бэлтгэхэд ихэвчлэн маш их хэмжээний мэдээллээс чухлыг нь ялгах, зарим мэдээлэл харах боломжгүй байх, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах гэх мэт түгээмэл асуудлууд тулгардаг. Дараах 10 зөвлөмжийг дагаснаар дээрх асуудлуудаа шийдэж, илүү оновчтой, тасралтгүй, шийдвэр гаргалтанд үнэ цэнээ өгөх тайлагналын процессийг бий болгох, шийдвэр гаргалтуудыг сайжруулах боломжтой гэж KPI институтээс зөвлөж байна.
- Мэдээлэл буюу KPI дата эзэмшигч, датаг цуглуулах процессийг тодорхой болгож өгснөөр тайланг цаг хугацаандаа тогтмол гаргах суурь бэлтгэл болдог. Ихэнх байгууллагууд энэ үе шатыг орхигдуулснаас тайлангийн хугацаа болоход их хэмжээний, олон төрлийн датаг богино хугацаанд боловсруулах бэрхшээлтэй тулгардаг
- Датаны үнэн зөв байдлыг баталгаажуулахын тулд боловсруулсан эх датаг мөн авах хэрэгтэй. Эх датанд тогтмол дата аудит хийж, зөв бодитой эсэхийг шалгаж байх хэрэгтэй
- Гүйцэтгэлийн үзүүлэлт тус бүр дээр дата эзэмшигчээр тайлбар бичүүлж авахыг зөвлөж байна. Тухайн үзүүлэлт яагаад өндөр эсвэл бага гарсан тухай мэдээллийг тэмдэглэж авах нь шийдвэр гаргалтанд онцгой ач тустай
- Тайланд дата мэдээллийг маш энгийн ойлгомжтой хэлбэрээр хүснэгтэн болон график хэлбэрээр дүрслээрэй
- Гүйцэтгэлийн үнэлгээний тайланг холбогдох ажилтнууд руу Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтаас дор хаяж 3 өдрийн өмнө явуулах нь уулзалтын өмнө ярилцах зүйлсээ бэлдэх, шаардлагатай бичиг баримтуудаа бэлдэх боломжийг олгоно
- Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтын хөтөлбөрийг бүх оролцогчид руу урьдчилан илгээх нь уулзалтыг үр дүнтэй болоход туслана. Жишээ нь дараах байдлаар уулзалтынхаа хөтөлбөрийг гаргаж болно : Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах
- Зорилтот түвшинд хүрээгүй KPI үзүүлэлтүүд дээр ярилцах
- Гүйцэтгэл муу байгаа хэсгүүд дээр шинжилгээ хийх
- Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг ярилцах
- Сайжруулах шийдвэр гаргалт, дараагийн алхмуудаа төлөвлөх
Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан гаргах энэ процессийг тасралтгүй сайжруулах нь өөрөө үр ашигтай шийдвэр гаргалт, мэдээллийн хүртээмжтэй байдлын суурь болдог.
Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Certified KPI Professional сургалт
Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

KPI зөвлөх үйлчилгээ
Олон улсын KPI institute-ийн аргачлалын дагуу байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг бид үзүүлж байна. Энэхүү аргачлал нь байгууллагын стратеги төлөвлөлтөнд суурилан стратеги зорилтуудын гүйцэтгэлийг үнэлэх, байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлэх системийг нэвтрүүлдэг онцлогтой.
Та эдгээр үйлчилгээнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, уулзалт товлохыг хүсвэл бидэнд рүү info@mogulconsulting.mn хаягаар хандаарай.
In brief
On improving the performance appraisal report. Reporting is the most important part of the performance management process, yet most managers sit for hours at year end producing a performance report that does little to improve performance — the point of the report being to see progress as it happens and improve the work, which means it should be updated continuously rather than produced in one long sitting.
The article lists the common problems in preparing reports: separating what matters from a very large volume of information, information that cannot be seen, and checking that data is accurate and complete. It then gives ten recommendations from the KPI Institute for resolving them and building a reporting process that is sounder, continuous and genuinely valuable for decision-making — beginning with making clear who owns the KPI data and how it is collected, which is the groundwork for producing reports on time; most organisations skip this stage and then face the difficulty of processing large volumes of varied data in a short window. It closes on continuous improvement of the reporting process as the foundation of effective decision-making and accessible information.
Source: The KPI Institute


