Үндсэн хэсэг рүү очих

Нүүр/Сургалт

Certified KPI Professional

KPI Institute-ийн 15 жилийн судалгаанд суурилсан KPI үнэлгээний аргачлалын гэрчилгээт сургалт.

Certified KPI Professional

Олон улсын KPI Insitute-ийн мэргэжлийн сургалт

CERTIFIED KPI PROFESSIONAL ОНЛАЙН СУРГАЛТ

ХЭЗЭЭ : 2020 оны 9-р сарын 7-аас 11-ний 5 өдөр, өдөрт 09:00 - 13:00 цагийн хооронд өдөр бүр 4 цаг, нийт 20 цаг үргэлжлэнэ.

2020 оны 11-р сарын 23-аас 27-ны 5 өдөр, өдөрт 09:00 - 13:00 цагийн хооронд өдөр бүр 4 цаг, нийт 20 цаг үргэлжлэнэ.

ХААНА : Шууд онлайнаар явагдана. Та ажил дээрээсээ, гэрээсээ, Улаанбаатар хот, аймаг сумдаас гээд орон зайн бэрхшээлгүйгээр оролцох боломжтой. Танд зөвхөн интернэтэд холбогдсон компьютер байхад л хангалттай.

CERTIFIED KPI PROFESSIONAL СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Бизнест үзүүлэх давуу талууд :

  • KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
  • Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
  • KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох

Сүүлийн жилүүдэд The KPI Institute -ийн баг нь :

  • Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг боловсруулж документжууллаа
  • 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн тайланг хяналаа
  • KPI документжуулах 30 мянга гаруй процесст KPI санг хувь нэмэрээ орууллаа

СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ

Дээд/дунд шатны удирдлагууд

Байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд эсвэл менежерүүд ажиллаж байгаа салбараас хамааралгүйгээр KPI ашиглан байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих мэдлэгийг олж авна. Сургалтын явцад өгөгдөх мэдээлэл, хэрэгслүүд нь уг аргачлалыг байгууллага дээрээ шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Гүйцэтгэлийг үнэлэх сонирхолтой мэргэжилтнүүд

Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, хангамж, мэдээллийн технологи гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд өөрийн байгууллага, хэлтэс, багийнхаа ажлын гүйцэтгэлийг хэмжих KPI –ийн тухай мэдлэгийг олж авснаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, карьераа хөгжүүлэх болно.

Гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтнүүд

Дата аналист, стратеги хариуцсан менежер, гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтэн эсвэл гүйцэтгэлийн архитекторч гэх мэт мэргэжилтнүүд KPI тодорхойлох, өгөгдөл цуглуулах ур чадварыг суралцаж, бодит бизнес дээр туршигдсан жишээ ажлуудаас туршлага судлан өөрийн бизнес дээрх процессуудыг тодорхойлж, KPI үнэлгээний системээ сайжруулах боломжтой.

THE KPI INSTITUTE-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ AUREL BRUDAN-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэлгэрэнгүй мэдээлэл авах