
Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор Сангийн яам “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг санаачилж, дөрөв дэх жилдээ гаргаж байгаа юм. Уг санаачилгыг дараагийн шатанд хүргэн хөгжүүлж, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн мэдээллийг цахим платформ ашиглан, интерактив хэлбэрээр гаргах төсөл амжилттай хэрэгжин, иргэдэд нээлттэй боллоо.
Ийнхүү “Иргэдийн төсөв”-ийг цахимжуулснаар төсвийн ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн талаарх иргэдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, Монгол Улс Дэлхийн Банкны төсвийн нээлттэй тоон мэдээллийн BOOST санаачилгад нэгдсэн бөгөөд цаашид уг цахим хуудсаар дамжуулан судлаач, оюутнуудыг төсвийн тоон мэдээллээр хангахаар төлөвлөсөн. Уг шинэчлэлийн ажлыг Европын холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгааг дурдахад таатай байна.
Та бүхэн http://iltod.mof.gov.mn/budget/main хаягаар хандан цахим “Иргэдийн төсөв” цэстэй танилцах боломжтойгоос гадна Сангийн яамны цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэсээр дамжуулан хандах бололцоотой.
Энэхүү “Иргэдийн төсөв”-ийг цахимжуулах вэбсайтны төслийн гүйцэтгэгчээр Могул Консалтинг энд Сервис компани ажиллаа.
Могул Консалтинг энд Сервис компани нь цахим шилжилтийн мэргэшсэн зөвлөх компани бөгөөд уг төслөөрөө иргэн бүр улсын төсвийн оон мэдээлэлтэй танилцах, тоон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг зорьсон байна.



In brief
News that Mongolian citizens can now view the state budget online. To ensure the transparency of Mongolia's budget and present it to citizens in an open, comprehensible form, the Ministry of Finance initiated the Citizens' Budget compilation, now in its fourth year. The initiative was taken a stage further with a project to publish the 2021 consolidated budget through a digital platform in interactive form, which has been completed and opened to the public.
Digitising the Citizens' Budget supports budget transparency, widens access to information and raises citizens' knowledge and understanding of the budget. Mongolia has also joined the World Bank's BOOST open budget data initiative, and there are plans to supply researchers and students with budget data through the site. The budget can be reached at http://iltod.mof.gov.mn/budget/main or through the Citizens' Budget menu on the Ministry of Finance website. Mogul Consulting and Services acted as the contractor for the project to digitise the Citizens' Budget website.


