
OKR буюу Objective Key Result (Зорилт, Түлхүүр Үр Дүн) нь Intel компанийн ерөнхийлөгч Andrew Grove-ийн хөгжүүлсэн, сүүлийн үед хурдтай хөгжиж буй технологийн компаниудад түгээмэл ашиглаж байгаа зорилтыг удирдах аргачлал юм.
OKR-ийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн шалтгаан нь юу вэ? Магадгүй Google, LinkedIn гэх мэт алдартай компаниуд түүнийг ашигладаг учраас байж болох юм. Зарим мэргэжилтнүүд түүнийг ажилтнуудын гүйцэтгэлийг зорилтоор нь чиглүүлэх удирдах илүү уян хатан, шинэлэг аргачлал гэж үзэж байна.
Ерөнхийд нь харахад OKR бол байгууллагын алсын хараа, стратеги төлөвлөгөөг байгууллагын өдөр тутмын бодит үйл ажиллагаатай уялдуулж өгдөг хэрэгсэл юм.
OKR аргачлалыг байгууллагадаа ашиглахдаа дараах зүйлсийг анхаараарай :
- Зорилго тавихдаа ажилтнуудынхаа ур чадвар, байгууллагынхаа технологийн чадавхид нийцэж байгаа эсэхийг шалгаарай
- OKR-ийн үр дүнтэй хэрэглээ нь дээд болон дунд шатны удирдлага, ажилтнуудын бүгдийн оролцоо, дэмжлэгтэйгээр бий болдог
- Стратеги зорилтуудаа байгууллагын хурдтай өөрчлөгдөж буй бизнес, эдийн засгийн орчны нөхцөлд нийцүүлэн тодорхойлоорой
- Ажилтны хүчин чармайлтыг эцсийн үр дүнгээр биш ахиц дэвшлээр нь үнэлээрэй
- Хамгийн шилдэг хэрэгжүүлэлт нь инноваци эрэлхийлсэн, хүсэл эрмэлзэлтэй OKR боловсруулж, компанийн соёлд өөрчлөлтийг бий болгох явдал юм
OKR -ийг ашиглан Эжайл Гүйцэтгэлийн удирдлагын системийг хэрэгжүүлэх нь
Технологийн хурдтай хөгжилд тулгуурласан бизнес, эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд зохицон хөгжихөд байгууллагуудад Эжайл Гүйцэтгэлийн Удирдлагын тогтолцоо шаардлагатай болж байна. OKR аргачлалыг ашиглан товч тодорхой зорилгууд тавих, гүйцэтгэлийг тогтмол хянах, өөрчлөгдөж буй орчин нөхцөлтэй уялдуулан шинэчилдэг онцлог шинжүүд нь энэхүү байгууллагын шаламгай удирдлагын нөхцлийг хангаж байна. Тогтмол хяналт, өдөр тутмын санал дэмжлэг нь ажилтан бүрийн тавьсан зорилт, түүний түлхүүр үр дүндээ хүрэхэд тусладаг. Аль нэг Түлхүүр үр дүн биелээгүй бол түүнийг илүү хялбар хэд хэдэн түлхүүр үр дүнд хувааж төлөвлөдөг.
OKR зорилтыг удирдах аргачлал нь байгууллагын тогтвортой хөгжил болон ажилтны амжилттай карьерыг бий болгох төгс хэрэгсэл юм. Ирээдүйгээ бид 100% тодорхой таамаглаж чадахгүй, гэхдээ магадлалын онол, өнгөрсөн хугацааны дата мэдээлэлд суурилан боломжит УХААЛАГ зорилтуудыг тодорхойлж, OKR аргачлалыг ашиглан байгууллагын зорилготой ажилтнуудынхаа зорилгыг уялдуулж, амжилттай ирээдүйгээ төлөвлөх боломжтой.

In brief
On what makes the OKR goal-setting method distinctive. OKR — Objectives and Key Results — was developed by Intel's president Andrew Grove and is now widely used by fast-growing technology companies.
On why its use is spreading, the article suggests part of the answer is that well-known companies such as Google and LinkedIn use it, while some specialists regard it as a more flexible and modern way of directing and managing employee performance through objectives. Broadly, OKR is presented as a tool that connects an organisation's vision and strategic plan to its actual daily operations. The advice for applying it: check that the goals set match employees' skills and the organisation's technological capability; effective use depends on the participation and support of senior and middle management and employees alike; and strategic objectives need to keep pace with a fast-changing business and economic environment.


