
- Борлуулалтын боломжуудыг амжилттай борлуулалт болгон хувиргах процесс тодорхойгүй
Хэрэв танай байгууллага шинэ эрэлт өндөртэй салбарт үйл ажиллагаа явуулдаг, олон шинэ харилцагч нартай харилцаж ажилладаг, аль нь амжилттай борлуулалт болох эсэхээ тодорхойлж чадахгүй байгаа бол танайд CRM систем шаардлагатай юм байна. CRM системийн үндсэн үүрэг бол борлуулалтын процессийг бүртгэх, амжилттай борлуулалт болгон хувиргахтай холбоотой бүхий л ажилбаруудыг бүртгэх ба дараа нь эдгээр мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийх боломжийг олгодог.
- Харилцагчийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй
Харилцагчийн мэдээллүүд excel файл, ажилтны имэйл, утасны жагсаалт, тэмдэглэлийн дэвтэр дээр хадгалагдах нь цөөн тооны харилцагчтай ажиллах үед болоод л байдаг. Гэхдээ бизнес томрохын хирээр харилцагчдын тоо, харилцааны үе шатууд нэмэгдэж, мэдээллийн нэгдсэн сантай болох хэрэгцээ бий болно. Харилцагчийнхаа бүх мэдээллийг нэг сан үүсгэж хадгалснаар тэдэнтэй урт хугацаанд үр дүнтэй харилцааг бий болгох, шийдвэр гаргалтыг хурдан, үр ашигтай хийх боломжийг бий болгодог.
- Борлуулалтын багийнхны ажлын бүтээмжийг хэрхэн дүгнэх нь ойлгомжгүй
Борлуулалтын багийн ажилтнууд оффис дээр сууж ажилладаг ч бай гадуур ажилладаг ч бай тэдний юу хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллаж байгааг мэдэж байх нь чухал. CRM системийн үндсэн функцуудын нэг болох борлуулалтын процессийн бүртгэл нь борлуулалтын ажилтны хийж буй ажлын бүтээмж, амжилттай борлуулалтын явцууд, ирэх сарын, ирэх жилийнхээ борлуулалтын таамгийг нарийвчлалтай гаргахад тусладаг.
- Харилцагчийн үйлчилгээн дээр гарах санал гомдлууд
Шинэ харилцагч олно гэдэг одоогийн харилцагчаа барьж тогтоохоос 7 дахин илүү зардалтай гэсэн судалгаа байдаг. Мэдээж өндөр зардлаар олж авсан харилцагчаа үйлчилгээнийхээ сул талаас болж алдах нь байж боломжгүй алдаа. Хэрэв энэ төрлийн алдаа гарах нь ихэсч байвал, эдгээр алдааг засахад үйлчилгээний ажилтнуудын ихэнхи ажлын цаг зарцуулагдаад байвал та CRM системд хөрөнгө оруулах цаг нь болжээ гэсэн үг. Харилцагчаа гайхашруулах сайн үйлчилгээг байнга үзүүлж байхын тулд Гомдлын менежментийг одооноос хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Харилцагчтай түншлэх систем дээр харилцагчаас ирсэн санал гомдол асуудлуудыг бүртгэснээр түүн дээрээ дүн шинжилгээ хийх, үйл ажиллагаагаа сайжруулах, үйлчилгээнийхээ сул тал доголдлыг илрүүлэх боломж танд бий болно.
- Танай бизнест Харилцагчтайгаа урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэх шаардлагатай байдаг
Харилцагч бүр бизнест харилцан адилгүй үнэ цэнийг бий болгож байдаг. Үүн дотроо хамгийн чухал, урт хугацааны, үр ашигтай харилцааг бий болгодог харилцагч нартай бид илүү анхаарал тавьж, онцгой харилцааг үүсгэх сонирхолтой байдаг. Харин CRM систем харилцагчтай түншлэх бүхий л процессийг мэдээллийн нэгдсэн санд хадгалснаар танд чухал ач холбогдолтой арга хэмжээ, өдрүүдийг сануулах, тэдний бизнес, танай байгууллагатай хамтран ажилласан чухал мэдээллүүдийг танд сануулснаар харилцааг илүү ойр дотно, үр ашигтай болгож чадна.
- Борлуулалтын тайлан гаргахад хэтэрхий их хугацаа зарцуулдаг
Хэрэв борлуулалтын ажилтан тайлангаа гаргах гэж тоо баримт, мэдээллийг гараараа шивж, борлуулалт хийх хайран цагаа тайлан гаргахад зарцуулж байвал CRM системийн хэрэгцээ бий болжээ гэсэн үг. Харилцагчтай түншлэх системд борлуулалтын бүхий л мэдээллийг цаг тухайд нь хялбар байдлаар оруулж байдаг учраас тайлан up-to-date буюу тухайн цаг мөчид бодитоор харах боломжтой. Борлуулалтынхаа мэдээллийг шивж суухын оронд системээс авсан мэдээлэл дээрээ төрөл бүрээр нь дүн шинжилгээ хийж, борлуулалтаа нэмэгдүүлэх арга тактикаа боловсруулахад цаг хугацаагаа зарцуулдаг болно.
- Борлуулалтаа өсөлтийн үед ажлын өндөр ачаалал үүсдэг
Шинэ бизнесийн өсөлтийн үе дахь ачааллыг хэрхэн давж гарахаа мэдхэгүй байна уу? Хурдтай өсөлтийн үед байгууллагын тань ажлын процесс хэвийн ажиллаж, боломжийг алдахгүй байж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Яг л энэ үед та өөрийн бизнест тохирох CRM системийн шийдлийг судлаж эхлэх хэрэгтэй. Тохирсон шийдэлд хөрөнгө оруулж чадсанаар бизнесийн тань өсөлтийг тогтвортой хадгалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусладаг.
In brief
On the signs that an organisation needs a CRM system.
The first sign is an unclear process for converting sales opportunities into successful sales: if your organisation works in a sector with high new demand, deals with many new customers and cannot determine which will become a successful sale, then a CRM is needed — its core function being to record the sales process and every task involved in converting an opportunity into a sale. The second is having no unified customer database: keeping customer information in Excel files, staff email, phone lists and notebooks works only with a small number of customers, but as the business grows and the number of customers and relationship stages increases, a single database becomes necessary, and holding all customer information in one place supports effective long-term relationships. The third is that there is no clear way to appraise the sales team's productivity.


