
Саяхан нэг олон нийтийн арга хэмжээн дээр нэг хүн датаны талаар маш оновчтой хэлсэн. “Түүх гэдэг бол эргээд харахад сайхан гэхдээ дата гэдэг бол жинхэнэ хаан юм гэж хэлсэн”. Бид өнгөрсөн цаг хугацааны нөхцөл байдлыг эргээд харахад сайхан байдаг, мэдрэмжүүдийг авч шийдвэр гаргах боломжууд бас төрдөг. Гэхдээ тухайн өнгөрсөн цаг хугацааны хором мөч бүрд үүссэн нөхцөл байдлыг бид шууд харж чаддаггүй. Тодорхой хэмжээний дата цуглуулж, түүн дээрээ дүн шинжилгээ хийснээр бодит байдлыг дүгнэж чадна.
Датаны бизнес өгөх 3 төрлийн нууцлагдмал үр ашиг байдаг.
- Descriptive буюу тухайн зүйлийн тайлбарыг өгч чаддаг дата. Жишээлбэл 4 ажилтантай хэлтэс байлаа гэхэд хэн нь илүү бүтээмжтэй ажиллаж байна, хэн нь хамгийн их цаг ажилласан ч бүтээмж муутай байна гэдэг тухайн нөхцөл байдлыг тайлбарлан харуулж байгаа дата юм.
- Predictive буюу таамаглал хийх боломж. Өнгөрсөн үеийн дата дээр суурилан ирээдүйг таамаглах боломжийг бий болгодог.
- Дата нь өөрөө тухайн компанийхаа үйл ажиллагаанд зөвлөгөө үзүүлэх шинж чанартай байдаг.
Технологи хурдтай хөгжиж, бизнесүүд ухаалаг болох тусам дата байгууллагын өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болсоор байна. Хэрхэн технологийн дэвшлийг ашиглан хэрэгтэй датагаа цуглуулж, хэрхэн дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа чадвараас зах зээл дээрх өрсөлдөх чадвар шууд хамаарч байна.
Үүнээс харахад бизнесийн хувьд дата бол үнэ цэнэтэй хөрөнгө болж байгаа бөгөөд бизнесийн салбар, байгууллагын том жижгээс хамааралгүй бүх байгууллага датагаа цуглуулах, үүний тулд дата стратегиа тодорхойлох шаардлагатай болох нь харагдаж байна.
Дата стратеги
Маш олон бизнесүүд дата стратегиа зөв тодорхойлоогүйгээс маш их хэмжээний дата цуглуулж, ямар мэдээллээс ямар дүн шинжилгээ хийж үр дүн гаргахаа мэдэхгүй байдаг. Дата цуглуулж эхлэхээсээ өмнө дата стратегиа тодоройлох хэрэгтэй. Дата стратегийг зөв тодорхойлоход танай байгууллагад цуглуулах боломжтой дата, өрсөлдөгчийн цуглуулдаг дата ямар байх нь чухал биш, зөвхөн танай байгууллагын хүрэхийг зорьж буй зорилго, түүнд хүрэхэд туслах датаг тодорхойлох нь чухал юм.
Тийм учраас их хэмжээний датанд дунд живэхээс сэргийлэн зөвхөн зорилгод тань хүрэхэд туслах датанд төвлөрсөн ухаалаг стратегийг боловсруулах хэрэгтэй. Бизнесийн тань шийдвэрлэх чухал асуултуудад хариулахад туслах дата өгөгдлийг цуглуулж түүнийгээ боловсруулан дүн шинжилгээ хийнэ гэсэн үг.
Маш олон байгууллагууд дата стратегийг зөвхөн маркетинг борлуулалтын хүрээнд хардаг.
In brief
On the value data brings to a business. The article opens with a remark heard at a public event — that history is pleasant to look back on but data is the real king — and observes that while looking back at past circumstances is pleasant and can prompt decisions based on feel, we cannot directly see the situation as it stood at each past moment.
It sets out three kinds of hidden benefit data gives a business. Descriptive data explains a situation: in a department of four people, for example, it shows who is working most productively and who has worked the most hours yet with poor productivity. Predictive data uses past data to make forecasts. The article argues that as technology develops quickly and businesses become more intelligent, data has become an important influence on competitiveness, that data is now a valuable asset, and that every organisation — regardless of sector or size — needs to collect its data and define a data strategy to do so.


